НМТГ: Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй

Улсын Онцгой комиссын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны  шийдвэр, Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг дагуу боловсролын байгууллагуудын хичээл,сургалтын үйл ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлүүлэх болсонтой холбогдуулан, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020-2021 оны хичээлийн жилд 2 настай хүүхдийг гэр бүлийн орчинд асран хамгаалах, хөгжүүлэх арга хэмжээ авах, цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч 3-4 настай хүүхдийн тодорхой хувийг, 5 настай хүүхдийг сургуульд бэлтгэх зорилгоор бүрэн хамруулах шийдвэр гаргасан.

Дээрх шийдвэрүүдтэй холбогдуулан 2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй болсныг мэдэгдэж байна.

Харин бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг

  1. Шинээр элсэх 5 болон бусад насны хүүхдүүдийн бүртгэл, элсэлт 2020 оны 08 дугаар сарын 17-оос 08 дугаар сарын 21-ний өдрүүдэд;
  2. Өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулах үйл ажиллагаа 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдрүүдэд тус тус харьяа цэцэрлэг дээр ажлын цагаар зохион байгуулах болсон байна. 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …