ГХ-ны дэд сайд Б.Мөнхжин Их Британийн элчин сайд Ф. Малоуныг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоунтай уулзаж, хоёр талын харилцаа болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Элчин сайд Филип Малоун үүрэгт ажилдаа орсонд нь дэд сайд Б.Мөнхжинд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Дэд сайд Б.Мөнхжин хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хамтын ажиллагааны яриа хэлэлцээний механизмыг үргэлжлүүлэхийн чухлыг онцлоод эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Ковид 19 цар тахалтай тэмцэхэд хоёр талын болон олон улсын хамтын ажиллагаа, эв нэгдэл чухал гэдэгт талууд санал нэгдэж, өнөөгийн нөхцөл байдалд тохируулан хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд төлөвлөсөн ажлуудаа тасалдалгүй хэрэгжүүлж ажиллахаар тохиров.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …