Циркийн жүжигчин, экстрем артист М.Мягмарсайхан наймдугаар сарын 8-нд Архангай аймгийн Чулуутын хавцал дээгүүр 50 метрийн өндөр 130 метр олсон дээр ямар ч хамгаалалтгүй алхаж, “Тэнгэрийн алхаа”-гаа хийлээ.
“Sky walk” хэмээх энэ экстрем үзүүлбэр нь европ, АНУ, БНСУ, БНХАУ-д эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд өндөр утсан дээрх үзүүлбэрийг хийж байгаа цорын ганц монгол хүн юм.
Өнгөрсөн жил эх орондоо анх удаа “Тэнгэрийн алхаа”-г Өвөрхангай аймгийн Улаанцутгалан хүрхрээн дээгүүр 28 метрийн өндөр 57 метр тросс байршуулж алхсан бол энэ удаа амжилтаа ахиулж, Чулуутын хавцал дээр sky walk хийжээ.
Тэрбээр ирэх жил Архангай аймгийн Хоргын тогоо, Булган аймгийн Уран тогооны аль нэгэн дээр скайвок хийхээр судалгаагаа эхлүүлсэн байна. Түүнчлэн Улаанбаатар хотод өндөр барилга дээгүүр мэргэжлийн багийнхантайгаа хамтран энэ үзүүлбэрээ хийх хүсэл ч бий аж.