Сөүл-УБ тусгай үүргийн онгоцоор 265 иргэн эх орондоо ирлээ

Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар болсон. Үүний дагуу Сөүл, Сиатл, Шинэ Дели, Токио, Франкфурт, Прага-Улаанбаатар гэсэн зургаан удаагийн нислэгийг үйлдээд байгаа юм. Өчигдөр (2020.08.14) хуваарийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:15 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардсан юм. 

Тус онгоцоор 265 иргэн Солонгос улсаас эх орондоо ирэв. Тодруулбал, бага насны хүүхэдтэй гэр бүл 53, жирэмсэн 17, өндөр настан, асран хамгаалагчтай 30, хөгжлийн бэрхшээлтэй ес, эрүүл мэндийн шалтгаантай 28, БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр түр саатуулах байранд саатуулагдсан 29, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 94, АНУ, БНСУ-ын Элчин сайдын яамдын долоон диломат ажилтан байгаа юм. Иргэдийг “Тоёоко инн”, “Эрхэс” зочид буудлуудад тусгаарлах аж. Мөн өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр дэлхийн зургаан улсаас 260 гаруй иргэн ирэх юм.

ЦААШИД ХИЙГДЭХ НИСЛЭГҮҮД

  1. Наймдугаар сарын 20-нд Истанбул – Улаанбаатар
  2. Наймдугаар сарын 21-нд Франкфурт – Улаанбаатар
  3. Наймдугаар сарын 22-нд Сөүл – Улаанбаатар
  4. Наймдугаар сарын 24-нд Токио – Улаанбаатар
  5. Наймдугаар сарын 26-нд Франкфурт – Улаанбаатар
  6. Наймдугаар сарын 27-нд Австрали руу дахин нислэг үйлдэнэ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …