ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.
Тэрбээр“Наймдугаар сарын 18-нд ХӨСҮТ, Дархан- Уул аймгий вирус судлалын лабораторид нийт 750 хүнд шинжилгээ хийсэн. 750 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
Тодруулбал,
-Долдугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 156 хүний давтан шинжилгээ,
-Долдугаар сарын 30-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 78 хүний давтан шинжилгээ,
-Наймдугаар сарын 9-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 253 давтан шинжилгээ,
-Орхон аймаг, Улаанбаатар хотод ажиглах байранд ажиллаж буй эмч, резидэнт 27 хүний давтан шинжилгээ,
-Сувиллын ажиглалтад байгаа 47 хүний давтан шинжилгээ,
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ,
-Тандалтын зорилгоор цуглуулсан 12 хүний сорьцийг шинжлэхэд СӨРӨГ гарсан.
-Мөн тусгаарлан ажиглах байранд байгаа 8 хүний давтан шинжилгээ,
-Орхон аймагт тусгаарлагдсан 77,
-Дарханд тусгаарлагдсан 58,
-Алтанбулаг боомтоор орж ирсэн 22 жолоочийн шинжилгээ,
-Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
Сэлэнгэд ажиглах байранд тусгаарлагдсан 2, Баруун хараад долоон хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
ХӨСҮТ-д эмчлүүлж байсан гурван хүн өнөөдөр эдгэрч, сувиллын ажиглалтад шилжсэн байна. Тэд 27, 22, 31 настай эрэгтэй, энхийг сахиулагчид юм. Түүнчлэн тэрбээр “Тусгаарлах байранд байсан жирэмсэн эх наймдугаар сарын 19-ний 02:00 цагт амаржиж, 2,800 гр охинтой боллоо” гэсэн мэдээллийг өглөө.