Монгол жүжигчдийн Холливудын ододтой хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй- /Waiting for the Barbarians/” киноны Монгол улс дахь албан ёсны нээлт өчигдөр/2020.08.20 / “Prime Cineplex” кино театр боллоо.
“Зэрлэгүүдийг хүлээхүй- /Waiting for the Barbarians/” киноны гол дүрд Жонни Депп, Роберт Паттинсон, Марк Райлэнс, болон монгол жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг нар тогложээ. Харин киноны туслах дүрд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Д. Гүрсэд, сурагч Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тоглосон байна.
Сонирхуулахад сурагч Г.Дөлгөөн-Эрдэнэ нь 2018 оны нэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болсон “Х түц” продакшны дэлгэцийн бүтээл “Солиот эх” уран сайхны кинонд Бороо хүүгийн дүрд тоглосон билээ. “Солиот эх”, “Дайчи”, зэрэг кинонуудаар жүжигчний гараагаа эхэлж буй Оюунлаг дунд сургуулийн аравдугаар ангийн сурагч Г.Дөлгөөн-Эрдэнэ нь “Зэрлэгүүдийг хүлээхүй”киноны сонгон шалгаруулалтад тэнцэж кинонд хоригдол хүүгийн дүрийг бүтээжээ.
Тэрбээр “Солиот эх” кинонд дүү Г.Тэнүүн-Эрдэнийн хамт тоглож, мэргэжлийн жүжигчнээс дутахгүй сайн тоглосон гэдэг үнэлгээг үзэгчдээс авсан удаатай.
Тэгвэл энэ удаа авьяаслаг хүү Монголынхоо чадварлаг жүжигчидтэй хамтран Холливудын кинонд тоглолоо.
Сурагч Г.Дөлгөөн-Эрдэнэдээ цаашдын уран бүтээл, сурлагад нь амжилт хүсье.