ОБЕГ: Мөнх цаст оргилуудад албаны тугаа мандууллаа

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны болон техникийн ажиллагааны сургалтыг зохион байгууллаа.

Сургалт Цамбагарав, Цэнгэл хайрхан, Хөх сэрх болон Мөнххайрхан ууланд зохион байгуулагдсан бөгөөд баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хамрагдсан юм.

Алба хаагчид сургалт, дадлагаар мөнх цаст өндөр уулын хүнд нөхцөлд осолдогч, нэрвэгдэгсдийг аврах, өргөх буулгах, шилжүүлэн байршуулах техникт суралцсан.

Түүнчлэн сургалтын үеэр Цамбагарав хайрханы Цаст оргил/4196м/, Цэнгэл хайрханы Цэнгэл оргил/3943 м/, Хөх Сэрхийн нурууны Тахилт оргил/4192 м/, Мөнххайрханы Жамъяангарав оргил/4150 м/-д авиралтыг амжилттай гүйцэтгэж, Онцгой байдлын байгууллагын тугийг мандууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …