ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.
Тэрбээр “2020 оны наймдугаар сарын 23-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид 399 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй.
Тухайлбал,
-2020 оны наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 268 хүний шинжилгээ
-2020 оны наймдугаар сарын 9-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 67 хүний давтан шинжилгээ
-Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 21 жолоочийн шинжилгээ
-Өмнөговь аймагт тусгаарлагдсан 27 хүний шинжилгээ
-Замын-Үүд суманд тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ
-Сувилалд тусгаарлагдсан 5 хүний шинжилгээ /Эдгэрээд гарсан хүмүүс/
-Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 9 хүний шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй” гэлээ.