Өвөлжилтийн бэлтгэл ажил ерөнхийдөө дуусчээ

аҮйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас өвлийн бэлтгэл ажил нийт орон даяар ерөнхийдөө дууссан талаар мэдээллэв. Улсын хэмжээнд энэ жил 45 сая орчим мал өвөлжиж, хаваржих бөгөөд малд зориулж бэлтгэвэл зохих хадлан, тэжээлийн хэмжээний 82.5 хувийг бэлтгээд байгаа аж. Энэ нь 1.1 сая тонн өвс, 21.7 мянган тонн сүрэл, 42.2 мянган тонн ногоон тэжээл, үйлдвэрийн 40.7 мянган тонн тэжээл бэлтгэсэн гэсэн үг юм байна.

Харин энэ жил аймаг болон сум дундын гэсэн хоёр төрлийн отрын бүсэд 5.7 сая мал отроор өвөлжих бөгөөд сум дамжин хийх отор нүүдлийг аймгийн захиргаа өөрсдөө зохион байгуулах ажээ.

index

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …