МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр чөлөөт бөхийн шигшээ багтаа уулзаж санал солилцлоо

Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид Орхон аймагт Бие бялдрын ерөнхий болон тусгай хөгжлийн суурь бэлтгэлээ хангах бэлтгэлд гараад байгаа билээ.

Тэгвэл тус бэлтгэлийн төвд МҮОХ-ны ерөнхийлөгч, олимпийн аварга Н.Түвшинбаяр зочиллоо. Энэхүү бэлтгэлд шигшээ багийн тамирчдаас гадна энэ оны УАШТ-д амжилттай барилдсан залуу тамирчид хамрагдаж байна.

Эдгээр дасгалжуулагч тамирчидад МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өөрийн үнэт зөвлөгөөг өгч хол, ойрын тэмцээнд хэрхэн биеэ бэлдэх, бэлтгэл сургуулилтад хэрхэн хандах талаар зөвлөгөө өглөө.

Мөн түүнчлэн чөлөөт бөхийн хүнд жингийн тамирчдад өөрийн арга туршлага, тэмцээн ойртсон болон урт хугацааны дараах бэлтгэлд хэрхэн биеэ бэлтгэх тал дээр санал бодлоо солилцон бүх талаар туслаж дэмжиж ажлахаа илэрхийллээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …