“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” –ийг хэрэгжүүлнэ

Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллагаас (ЖАЙКА) ХНХЯ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэх Хэлэлцүүлгийн тэмдэглэлд хоёр тал өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү төслийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил олгогчдын ойлголт, хандлагыг өөрчлөх замаар нийгмийн оролцоог хангаж, бие даан амьдрах, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.

Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой үндсэн мэдээлэл, хэрэгцээ шаардлагыг нэгтгэх, суурь судалгаа хийх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар үйл ажиллагааг хэрэгжүүлж, түүнийг үндэсний хэмжээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгох арга замыг тодорхойлж, хэрэгжүүлэх, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаарх олон нийтэд зориулсан мэдээллийг түгээх зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Ингэснээр байнгын ажлын байртай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо нэмэгдэх, тэднийг хөдөлмөрт бэлтгэж, хөгжүүлэх, чадавхжуулах сургалт, үйл ажиллагаанд татан оролцуулж, ажлын байранд зуучлах, хөдөлмөрт бэлтгэх, өрхийн гишүүнийх нь хувьд орлого олох, хөгжих, өөртөө итгэх итгэлийг нь бий болгох боломж нөхцөл бүрдэх юм.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг 2021 оноос эхлэн дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлнэ. Төслийн явцад Япон улсаас мэдлэг, туршлагатай мэргэжилтэн, зөвлөхүүд ирж ажиллан сургалт, семинар явуулахаас гадна Монгол Улсын холбогдох салбарын мэргэжилтнүүдийг Япон, Малайз улсад сургалтад хамруулахаар төлөвлөж байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …