МИАТ ТӨХК-ийн Боинг 767-300 агаарын хөлөгт буюу 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 аяллын нислэгийн үеэр хоёр ихэр охид мэндэлсэн түүхэн баярт үйл явдал болсон билээ.
Энэ үeэр мэргэжлийн ур чадвар гарган эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн эх, хүүхдүүдийг эсэн мэнд амаржуулсан ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн сувилагч А.Буянжаргал, Багахангай дүүргийн ахмадын сувилалын эмч Д.Мөнхсаруул, Улсын 2-р эмнэлгийн хүүхдийн эмч Д.Отгончимэг, Номун эмнэлгийн хүүхдийн эмч П.Сугармаа, ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжын тасгийн эрхлэгч Б.Батсүх, эх баригч Ё.Даваа нарт МИАТ-ийн нислэг үйлддэг чиглэлд 1 удаа үнэгүй зорчих эрхийн бичгийг өчигдөр гардуулан өгчээ.