Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамтран ажиллана

 Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ болон холбогдох газрын дарга нар өнөөдөр уулзаж, хоёр байгууллагын харилцан хамтын ажиллагаа, цаашдын зорилтын талаар санал солилцлоо.  

Уулзалтаар техник технологийн хурдтай хөгжлийн энэ цаг үед харилцаа холбооны салбарын зах зээлийн өрсөлдөөнийг хэрхэн зохицуулах, шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудалд нэн түрүүнд анхаарч, Харилцаа холбооны зохицуулах хороо тус байгууллагын улсын байцаагч нарт мэдээлэл харилцаа холбооны технологийн чиглэлээр сургалт явуулах, энэ нь  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын аливаа шийдвэрүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг болох ач холбогдолтой гэж талууд үзлээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …