ЭМЯ: 1800-0119 цаг захиалгын нэгдсэн дуудлагын төв туршилтаар ажиллаж эхэллээ

Иргэд эмнэлгээр үйлчлүүлэх цаг авахын тулд өглөө эрт ирж урт дараалалд зогсдог байдлыг арилгах зорилгоор байгуулсан 1800-0119 цаг захиалгын нэгдсэн дуудлагын төв туршилтаар үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Эхний ээлжид УНТЭ, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг энэхүү цаг захиалгын нэгдсэн төв туршилтаар нэвтрүүлээд байна.

Тиймээс тус гурван эмнэлгээр үйлчлүүлэх хүсэлтэй хүмүүс өнөөдрөөс эхлэн амбулаторийн үзлэгийн цагийг 1800-0119 тусгай дугаарт холбогдон захиалах боломжтой боллоо.

Санал болгох мэдээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.15-06.19

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 15-НААС 19-НИЙ …