ХХААХҮ-ийн салбар анх удаа “Судалгаа хөгжлийн төв”-тэй боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт анхдагч “Судалгаа хөгжлийн төв”-ийг байгуулахаар боллоо.

Ингэснээр салбарын бодлого, шийдвэрийг нарийвчилсан тооцоо, судалгаанд суурилж гаргах үндэс суурь тавигдаж байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачдынхаа санаа бодлыг төрийн бодлого шийдвэрт тусгах, олон улсын жишигт нийцүүлэх, хамтран ажиллах зэрэг олон боломж бүрдлээ.

Салбарын “Судалгаа хөгжлийн төв”-тэй болсноор:

? Тулгамдсан асуудлыг эрэмбэлэн үе шаттай шийдвэрлэх, төлөвлөх, тогтвортой хөгжүүлэх боломж бүрдэнэ.

?Орчин үеийн техник технологи, инновацийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ.

?“Номхон далайн орнууд болон уур амьсгалын хувьд ижил төстэй улс орнуудын “Судалгаа хөгжлийн төв”-тэй хамтран боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, давтан сургах, туршлага судлах, салбарын хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх олон боломжийн үүд хаалга нээгдлээ.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …