Мөнгөтэй хүмүүс нийгэмд “элит” гэдэг ойлголтуудыг илүүтэйгээр мэдэгдүүлэхийн тулд тансаг хэрэглээ гэдэг зүйлийг бий болгосон. Тэгвэл эдгээр дээдсүүдэд зориулан “Toilet paper man” гэдэг ариун цэврийн цаас үйлдвэрлэдэг компани 22 крат алт орсон 00-ын цаас үйлдвэрлэж нэг сая доллароор үнэлэн худалдаанд гаргажээ. Энэхүү цаасыг бүтээсэн хүнийг Kelly Wearstler гэдэг бөгөөд олон хүн түүнийг “дэмий зүйл бүтээсэн байна” хэмээн цахим хуудсуудаар ихээхэн шүүмжилжээ. Зарим нь бүр итгэх ч үгүй байгаа гэнэ.
Ямартай ч бүхэл бүтэн сая доллароо жорлон луу хаядаг хүн бас байдаг бололтой. Түүгээр барахгүй анхны худалдан авагчид нь аль хэдийн энэхүү цаасыг худалдан авсан байна. Компаний зүгээс мэдээлэхдээ нэг алтан 00-ын цаас үйлдвэрлэх нь маш их хөдөлмөр цаг хугацаа зардаг агаад компаний ажилчид 4 жил зарцуулсан гэж мэдэгджээ.