Ж.Мягмар: Эцэг эхчүүд хүүхдэдээ шим тэжээлтэй хоол хүнс өгч, эрт унтуулах зэргээр дархлааг нь дэмжих хэрэгтэй

Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар өнөөдөр /2020.09.02/ Эрүүл мэндийн яамны мэдээллийн цагт оролцож мэдээлэл өглөө.

Тэрээр “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийн үед анх удаагаа сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж улсын хэмжээнд 1475 цэцэрлэгт 199 мянган хүүхэд цэцэрлэгтээ явж эхэллээ.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарч сар гаруйн өмнөөс бэлэн байдлыг хангаж ажилласан. Мэргэжлийн байгууллагуудаас гаргасан зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйтгэл бүрэн хийгдэж, багш нар эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан.

Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөхдөө амны хаалт зүүлгэх, гэрт байх хугацаанд нь шим тэжээлтэй хоол хүнс өгөх, эрт унтуулах зэргээр дархлааг нь дэмжиж бүхий л арга хэмжээг авч анхаарал халамжаа сулруулахгүй байх хэрэгтэй.

 Цэцэрлэг, багш эцэг эх аль аль нь хариуцлагатай, үүргээ сайн биелүүлснээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тасралтгүй үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангаад зогсохгүй, хүйтэн сэрүүний улиралд хүүхдээ ханиад томуу, халдварт өвчний эрсдэлээс хамгаалах болно”гэдгийг санууллаа.

Санал болгох мэдээ

Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хэрэгжилтэд орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг чухал

ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага зохицуулалтын газар болон Удирдлагын академи хамтран “Орон нутгийн удирдах ажилтнуудын манлайллыг …