А.Амбасэлмаа: 354 хүнээс авсан сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн ээлжит мэдээллүүдээс хүргэлээ.


Энэ үеэр улсын хэмжээнд есдүгээр сарын 2-нд хийгдсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Есдүгээр сарын 2-ны өдөр улсын хэмжээнд нийт 354 хүнээс авсан сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Шинжилгээ хийгдсэн хүмүүс:

  • Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 267 хүний давтан шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүний давтан
  • Сувилалд тусгаарлагдсан 8 хүний давтан
  • Тусгаарлан ажиглах байранд байгаа 37 хүний давтан
  • Тандалтын 4 хүний
  • Увс аймагт тусгаарлагдсан 5 хүний
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 32 жолоочийн сорьцоос коронавирус илрээгүй байна.

Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан 306 тохиолдол байна. Үүнээс 296 /96.7%/ хүн эдгэрсэн, Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 21, гэрийн ажиглалтад 46, ажиглалт тусгаарлалтын хугацаа нь дууссан 229 хүн байна.

ХӨСҮТ-д коронавирусийн халдвар авсан 10 хүн эмчлэгдэж байгаагаас 9 нь хөнгөн, 1 хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Нийтдээ ХӨСҮТ-д 28 хүн ажиглалт, тусгаарлалтад байна” гэсэн мэдээллийг өглөө. 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …