ХЭҮК МҮОНРТ-тэй хамтран ажиллана

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2004 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 59/113 дугаар шийдвэрээр баталсан Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийн III үе шатанд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үүрэг оролцоог чухалчилсан байдаг.

Олон нийтэд хүний эрхийн мэдлэг ойлголт түгээх, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах онцгой үүрэгтэй байгууллага болохын хувьд Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз нь нэвтрүүлгийн бодлогодоо хүний эрхийн боловсролыг түгээх аяныг нэн тэргүүнд тусгах хэрэгцээ шаардлага тулгарч байгааг Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2019 онд УИХ-д өргөн барьсан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл”-д тусгаж, санал оруулсан удаатай.

Уг асуудлаар ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн П.Оюунчимэг 2020 оны 09 дүгээр сарын 01-нд МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэлтэй уулзаж, хамтын ажиллагааны санал солилцлоо.

ХЭҮК-оос тус байгууллагатай хүний эрхийн боловсролыг олон нийтэд олгох чиглэлээр хамтран ажиллах хүсэлтийг тавьж, хүний эрхийн тусгайлсан хөтөлбөртэй болж, сэтгүүлчдийг хүний эрхээр мэргэшүүлэх хүсэлтийг дахин тавихад МҮОНРТ нь эхний ээлжинд хүний эрхийн боловсролыг хөхиүлэн дэмжих, сургалт нөлөөллийн ажиллагаанд хамтрахад бэлэн байгаагаа, мөн дотоод болон гадаад мэдээний сувгуудаараа дамжуулан хүний эрхийн хяналт шалгалт, бусад асуудлыг тухай бүрт сурвалжлан мэдээлэх, ялангуяа туслах малчдын эрхийн нөхцөл байдлыг хөндөх, тус байгууллагын орон нутагт дахь сэтгүүлчдээр дамжуулан мэдээллийг бэлтгүүлэх, Монголын Үндэсний Олон Нийтийн Радиод хүний эрхийн хөтөлбөр бий болгох, Хүний эрхийн үндэсний байгууллага үүсч хөгжсний 20 жилийн ойн хүрээнд хамтран ажиллах боломжтой гэв.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …