МЗХ-оос унадаг дугуйн зам барих төслийг УИХ-д өргөн барив

Монголын залуучуудын холбооноос санаачилсан “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл”-ийг УИХ дахь залуучуудыг дэмжих “Лобби бүлэг”-ийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор дамжуулан УИХ-д өргөн барижээ.

Хэрэв уг төсөл хэрэгжих юм бол 2016 он гэхэд нийслэл хотын аль ч цэгт хүрэх боломжтой 186.7 км унадаг дугуйн замтай болох юм.

Тиймээс МЗХ-оос 2014 оны төсөвт унадаг дугуйн замын эхний ажил болох 58 километрийн замыг барих 10 тэрбум төгрөгийг суулгаж өгөхийг хүссэн байна. Тус замыг барьж дуусгахад нийт 35 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ.

index

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …