Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гашуунсухайт боомтын ажил байдалтай танилцлаа

Гашуунсухайт боомтыг шинэчлэх 20 сая ам.долларын өртөгтэй төсөл 2019 онд эхэлсэн боловч дэлхий дахинд тархсан КОВИД 19-ийн тархалтын улмаас зогсонги байдалд орсон байна. 2021 оноос боомтын шинэчлэлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллаж байна.


Мөн КОВИД 19-ийн улмаас нүүрсний экспорт 44%-аар, зэсийн баяжмал 13,5%-аар тус тус буурсан байна. Гэсэн ч Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарцыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтийн хүрээнд 2020 оны 8 сарын 12-ны өдрөөс эхлэн нүүрс болон зэсийн баяжмалын 1000-1400 тээврийн хэрэгсэл гарч эхэлсэн байна. Өмнө нь 400-500 болж буураад байсан юм.

Цагаанхад сууринд Гаалийн хяналтын буюу нүүрс ачилт буулгалтын 18 талбай ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт талбайд 1,1 сая тонн нүүрсний үлдэгдэлтэй байна.

Хилийн хяналтын байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар 24 айлын орон сууц, 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлж 2020 оны 12 дугаар сард дуусгахаар ажиллаж байна.

Ерөнхий сайд хэлэхдээ, Гашуунсухайт боомт бол манай улсын томоохон үүд хаалга. Экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд тус боомтын шинэчлэлийн үйл ажиллагаа чухал ач холбогдолтой. Иймд Гашуунсухайт боомтын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй. Холбогдох албан тушаалтнууд анхаарч ажилла

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …