Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

Малч­ид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.

2020 оны 09 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 11-16 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар 17-22 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …