Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн зөвлөмжийг баримталж Монгол Улсын Их Сургууль 2020-2021 оны хичээлийн шинэ жилээ цахим мэндчилгээгээр нээж байгаа билээ. МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт дээр Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлээс хамгийн өндөр импакт фактортой сэтгүүлд хэвлүүлсэн чансаа өндөр эрдэм шинжилгээний бүтээлийг шалгаруулан “МУИС-ийн Захирлын нэрэмжит шагнал” олгодог уламжлалтай.
Энэ удаагийн шагналыг МУИС-ийн ШУС-ийн НУС-ын Антропологи, археологийн тэнхимийн профессор М.Эрдэнэ “Dairy Pastoralism Sustained Eastern Eurasian Steppe Populations For 5000 Years” /Nature Ecology & Evolution, IF=12.54/ өгүүллээрээ хүртэж цом, 3 сая төгрөгийн шагналыг гардан авлаа.
“МУИС-ийн Захирлын нэрэмжит шагнал”-ыг өмнө нь байгалийн ухааны салбарын эрдэмтэн багш нар хүртэж байсан бол анх удаа Нийгэм, хүмүүнлэгийн салбараас М.Эрдэнэ профессор хүртлээ. Таны цаашдын судалгааны ажилд өндөр амжилт хүсье.