“Ажил мэргэжлийн лавлах”-ын жагсаалт баталлаа

Мэргэжлийн “Ажил мэргэжлийн лавлах”-ын жагсаалтад үсчин, гоо засалч, нүүр засалч, тайзны (нүүр хувиргагч), хумс засагч, завьчин (залуурчин, хөдөлгүүрт усан онгоцны), техник мэргэжлийн боловсролын багш нарын мэргэжил орж хамаарахаар болов. 

Энэ талаар өчигдөр ХНХЯ-нд болсон Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн хурлаар шийдвэрлэж тогтоолоор баталлаа. “Ажил мэргэжлийн лавлах”-ын жагсаалтыг Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (АОЭНХ)-ноос холбогдох талуудтай хамтран боловсруулжээ.

Хурлаар мөн Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулсан 15 ажил мэргэжлийн стандарт болон салбарт шинэчлэн боловсруулах шаардлагатай байгаа дүрэм, журмыг танилцуулан хэлэлцлээ.

Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн нь төр, хувийн хэвшлийн тэнцүү оролцоотой байдаг бөгөөд Зөвлөлийн даргаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа ажиллаж байгаа юм. 

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …