“Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяны хүрээнд эсээний уралдаан зарлагдлаа

Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн зөв, зохистой хэрэглээг дэлгэрүүлэх, мөнгөн тэмдэгтийн насжилтыг уртасгах зорилгоор “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг 2020 оны 8 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл орон даяар хэрэгжүүлж байна.

Дээрх аяны хүрээнд иргэдэд мөнгөн тэмдэгтийг улс орны тусгаар тогтнолын бэлгэдэл, үнэт цаасных нь хувьд цэвэр нямбай, зүй зохистой хандахыг уриалж, холбогдох мэдээ мэдээллээр ханган ажиллаж байна. Энэ хүрээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, тэдний үндэсний мөнгөн тэмдэгтэд хандах хандлага, түүний үнэ цэнэ, утга учрын талаарх ойлголт, санал, дэвшүүлж буй асуудлын талаар хэлэлцүүлэх зорилгоор эсээ бичлэгийн уралдааныг 9 сарын 7-ноос 25-ны өдрүүдэд зарлаж байна.

Эсээн бичлэгийн уралдааны удирдамжтай энд дарж танилцана уу. 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …