Сэлбийн намагтай гудамжийг засч тохижуулжээ

Гэр хорооллын иргэд амьдарч буй орчноо сайжруулах санаачилга гарган, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжоо өөрсдөө бүрдүүлж  бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож эхэлсэн. Энэ ажлын эхлэлийг Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад хэрэгжүүлж байгаа юм.
p188m8jb5h3i7hcc1jiovtbr8t2
Өчигдөр Баянзүрх дүүргийн 21-р хорооны Сэлбийн 46-р гудамжийг Улаанбаатар хотын Дарь-Эх цайз дахь ажлын алба, 21-р хорооны оршин суугчид “Талын сэтгэл нөхөрлөл” ТББ хамтран тохижуулж  хүлээлгэж өглөө. Энэхүү тохижилтын ажлыг АНУ-ын Азийн сангийн “Гэр хорооллын иргэдийн санал санаачилгыг дэмжих сан”-гаас санхүүжүүлсэн юм. Тохижилтын ажлын хүрээнд тухайн хорооны намагтай гудамжийг сонгон авч 140 см хайрга асгаж,  тэгшлэн, явган хүний зам тавьж, мод тарин, хогийн сав, сандал байршуулан, гэрэлтүүлэг хийж камер суурилуулсан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …