Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын анхааралд

Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламжийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт орж,  2020 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.9, 15.1.11, 15.1.13-д заасны дагуу төр, хувийн хэвшлийн бүх эмнэлгүүдийн эмч нар хөнгөлөлттэй эмийн жор бичиж, бүх эмийн сангуудад олгохоор болсон билээ.

Иймд  хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хувийн хэвшлийн клиник, ор бүхий эмнэлэг, мөн эмийн сангийн хүний нөөцийн дэлгэрэнгүй судалгааг авах болсон тул хавсралтад заасан хүснэгтийн дагуу судалгааг гаргаж, дараах цахим хаягаар нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор яаралтай ирүүлнэ үү.

  1. Сүхбаатар дүүрэгт байрлах эмийн сангууд – nemg.sbne@gmail.com
  2. Баянзүрх дүүрэгт байрлах эмийн сангууд – nemg.bzd@gmail.com
  3. Чингэлтэй дүүрэгт байрлах эмийн сангууд – nemg.chd@gmail.com
  4. Баянгол дүүрэгт байрлах эмийн сангууд – nemg.bgd@gmail.com
  5. Хан-уул дүүрэгт байрлах эмийн сангууд- nemg.hud@gmail.com
  6. Сонгинохайрхан дүүрэгт байрлах эмийн сангууд – nemg.shne@gmail.com
  7. Багануур, Налайх, Багахангай дүүрэгт байрлах эмийн сангууд – nemg.als3 @gmail.com

Жич: Асууж тодруулах зүйл байвал 79970101 утсаар Эмнэлгийн тусламжийн хэлтэстэй холбогдоно уу.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …