
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат нисгэгч цол хүртсэн МИАТ компанийн агаарын хөлгийн дарга Д.Баярсайханыг Зам, тээврийн хөгжлийн яамны сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа нар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Шинэхэн гавьяат Д.Баярсайхан 20 настайдаа нисгэгч болж 38 жил “мөнгөн цагаан хөлөг” жолоодож байгаа юм.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл

