“Хуралдайн наадам-Шонхорын баяр” энэ Бямба гаригт зохион байгуулагдана

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор хамтран “Хуралдайн Наадам-Шонхорын баяр” арга хэмжээг хоёр дахь жилдээ энэ сарын  03-ны өдөр “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна.

 Эртний Монголын түүх, соёлтой шууд холбогддог үндэсний бахархалт шонхор шувууны талаар олон нийтэд сурталчлан таниулах, биет бус соёлын өвийг сэргээх, шонхорын наадгайг Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болгох тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилгоор цаашид жил бүр зохион байгуулах талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

“Хуралдайн Наадам-Шонхорын баяр”-ыг Монголын Шувуулахуйн холбоо, Монголын үндэсний морьт харвааны холбоо, Монгол Тайга Нохой Судлалын Холбоо , Цагаан Шонхор Гэрэгэ ТББ зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах бөгөөд арга хэмжээний үеэр үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн тоглолт, шонхор шувуу, тайга нохой морьт харваачдын парад болох аж.

Мөн морьт харвааны бага ав намнаа үзүүлбэр, шонхор шувууны холын зайн тэмцээн тайга нохой-талын гөрөөчин үзүүлбэр, шидлэг идлэг шонхор шувуу-өв тээгч тэмцээн, галтай циркийн үзүүлбэр зэрэг арга хэмжээнүүд явагдана.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …