О.Энхзаяа:Ханиад хүрсэн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулалгүй гэрээр асарч, эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа  дэлхийн олон нийтэд тархаад буй цар тахлын мэдээллийг дэлгэрэнгүй мэдээллээ.

Тэрбээр “Өнгөрсөн 24 цагийн байдлаар “Ковид-19”-ийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй, нийт 313 тохиолдол байна. Өнгөрсөн хугацаанд 305 хүн эдгэрч, эмнэлгээс гарч, ХӨСҮТ-д 8 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Тусгаарлалт, ажиглалтад 4060  иргэн байна.

Хүйтний улирал ирж байгаатай холбогдуулах томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, амны хаалт тогтмол зүүж хэвших, ханиад хүрсэн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулалгүй гэрээр асрах, эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Өнөөдрөөс эхлэн томуугийн дархлаажуулалт эхэлснийг хэллээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …