Стратеги Академиас хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсоох зорилготойгоор “Хамтдаа хамгаалъя” аяныг 2020 оны 10 сарын 1-31-ний өдрүүдэд 9 дүүрэг, 21 аймагт эхлүүлж байна. Энэхүү аянд “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо нэгдэн, дэмжиж оролцохоо илэрхийллээ.
Аяны хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах салбарын мэргэжилтнүүд, шийдвэр гаргах төвшний албан тушаалтнууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, оюутан залуучууд, уран бүтээлчидтэй хамтарч хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон нийтэд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаа, холбогдох хуулийн бичиг баримтад зөвлөмж хүргүүлэх зорилго бүхий эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл














