Ц.Даваасүрэн: Хүүхдийн мөнгө энд баас болж үлдэж, Эрээнд экспорт болж очиж байна

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хүүхийн мөнгө төсөв дээр ихээхэн дарамт үүсгэж байна. Хүүхдийн мөнгө хэрэглээ болдог. Импортын бараа болдог. 1.9 их наяд төгрөгөөр 320 суманд тус бүр таван үйлдвэр барих мөнгө. Энд баас болж үлдэж, Эрээнд экспорт болж очиж байна. Сумын өрх бүр унадаг дугуйтай байна. Энэ бол валютын нөөцөд нөлөөлж байгаа.Монголбанк үүнд анхааралтай хандаж хэлэхгүй бол улстөржөөд байна.

100 мянган төгрөгийг ирэх оны зургаадугаар сар хүртэл олгоно гэж байна. Энэ чинь зүгээр импортын хэрэглээ болоод байна. Харин хүүхдийн мөнгийг ядуу, хэрэгцээтэй хэсэгт нь өгмөөр байна. Сум бүрд 1 тэрбум төгрөгөөр таван үйлдвэр барих хөрөнгө шүү дээ. 100 мянга бол хэдэн хоногийн хоол шүү дээ. Харин үйлдвэр баривал хэдэн үеэрээ хоолоо олж идэх бүтээн байгуулалт. Ажлын байр хангагдаж хүн ам орлоготой болно. Жилийн дотор ийм их үйлдвэрийн зүгээр идэж байна” гэв

Санал болгох мэдээ

Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

Сэлэнгэ аймаг 2026 оны 08 дугаар сарын 28- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол …