Н.Онон: Урлагийн салбарт 31 жил зүтгэж, төрд үнэлүүлж байгаадаа баяртай байна

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон гайхалтай хүмүүс хөдөлмөрөө үнэлүүлж гавьяа шагнал авч байна.

Тэдний нэг болох “ Х ТҮЦ ” продакшны үүсгэн байгуулагч, захирал, жүжигчин Н.Онон өнөөдөр Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнууллаа.

Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Гавьяат жүжигчин цол тэмдэг аваад гарч ирэхэд нь баярын сэтгэгдлийн сонслоо.

Тэрбээр ” Урлагийн салбарт 31 жил зүтгэж, төрд үнэлүүлж байгаадаа баяртай байна. 31 жил урлагийн салбарт ажиллаж байна. Ирэх жил манай Х-ТҮЦ продакшны 25 жилийн ойн баяр тохионо. Бүх багш, хамт олондоо баярлалаа. ”гэлээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …