Гал сөнөөгчид 3 cартай болон 12 настай хүүхдүүдийг галын аюулаас аварлаа

Өчигдөр 23:10 цагт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Х-ын 3 өрөө орон сууцны 4х3 метрийн хэмжээтэй өрөөнд эд хогшил шатжээ. Тус гал түймрийн улмаас иргэн Х /48 настай, эрэгтэй/ угаартаж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч М.Жанчиваар ахлуулсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

Гал түймрийн голомтоос иргэн Э /12 настай эрэгтэй/-г авран, мөн давхарын 233б тоотод иргэн Ү /3 сартай эмэгтэй/-г утаажилтын бүсээс авран хамгаалж эмнэлэгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Орон сууцны хороололд автомашины зогсоол дундуур галын автомашин шуурхай зорчих орц гарцгүй, иргэд автомашиндаа байрлуулсан утсаа авахгүй зэрэг хүндрэл бэрхшээл учирч байгаа тул иргэдээ онцгой сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …