iPhone 12-ыг ирэх долоо хоногт танилцуулна

Apple компанийн үнэнч хэрэглэгчдийн хүлээлт удахгүй эцэс болох нь ээ. Тодруулбал, Apple компани “Hi, Speed” хэмээх ээлжит өдөрлөгөө энэ аравдугаар сарын 13-ны өдөр зохион байгуулахаа зарлалаа. Энэхүү өдөрлөгөөр хүн бүрт хүлээлт үүсгээд буй 5G сүлжээг дэмждэг iPhone 12 ухаалаг гар утсыг танилцуулна хэмээн технологийн судлаачид үзэж байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар удахгүй танилцуулагдах iPhone 12 ухаалаг гар утас нь 5.4 инч болон 6.7 инч гэсэн сонголтуудтай худалдаанд гарах аж.

Мөн шинэ загварын ухаалаг гар утаснаас гадна шинэ үеийн утасгүй чихэвч, шинэчлэгдсэн HomePod, байршил тогтоогч AirTags зэрэг төхөөрөмжүүдийг танилцуулах тухай мэдээлэл ч гарчээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …