Найман настай хүү, эмээгийнхээ хамт угаартаж амь насаа алдлаа

2020 оны аравдугаар сарын 6-7 нд шилжих шөнө БЗД-ийн 22-р хороонд амьдардаг 60 гаруй насны иргэн О нь,   зээ  хүү  Т-гийн  хамт угаартсан байдалтай амь насаа алджээ. Өчигдөр хэргийн газарт Цагдаа, Мэргэжлийн хяналтын багийнхан ажилласан байна. Талийгаач хүү нь гуравдугаар ангид сурдаг бөгөөд ээж, ааваасаа тусдаа амьдардаг байсан аж.  Талийгаач хүүгийн өвөө болох С.Чунагсүрэнтэй бид ярилцлаа.

– Гүн эмгэнэл илэрхийлье. Та хүүгээ нас барсныг хэзээ мэдсэн бэ?

– Би Хэнтий аймгийн Баян-Адарга сумын иргэн. Хүүгээ нас барсныг өглөө мэдлээ. Одоо сумаасаа Улаанбаатар хотруу гарах гэж байна. Хүү маань эмээтэйгээ хамт гэрт амьдардаг байсан. Угаартаж нас барсан гэж хүмүүс хэллээ.  Талийгаач хүүг маань эмээтэй нь хамт шүүх эмнэлэгт үзүүлэхэд угаартаж нас барсан гэж хэлсэн байна.гэсэн мэдээлэл өглөө.

Харин тус айлын хөрш хамаатны иргэнтэй холбогдоход ийм харамсалтай хэрэг гарсан нь үнэн. Орой унтаад өглөө сэрээгүй, угаартаад удсан байсан бололтой гэх хариултыг өгсөн юм.

Талийгаач О-гийнх гэрт амьдардаг бөгөөд шахмал түлш түлсэн гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …