Төрийн албан хаагчид 10 мянга алхаж ажилдаа ирнэ

Төрийн албан хаагчид 10 мянга алхаж ажилдаа ирнэ

Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороод, эрүүл мэндийн төвтэй хамтран улсын хэмжээнд Энэ сарын 21-нээс 31-нийг хүртэл “Идэвхтэй алхалтын аян” сэдвийн дор дэлхийн алхалтын өдрийг тэмдэглэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн Бямба гариг (2020.10.10)-т нийслэл, дүүргүүдийн БТСХ-ны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн хурал болсон байна.

Дээрх аяны хүрээнд төрийн албан хаагчид 10000 алхаж ажилдаа ирж очих, аж ахуйн нэгж байгууллага хоорондоо алхалтын өдрийг чэлленж байдлаар дамжуулах, тухайн өдөр “Лифтээр биш, шатаар” гэсэн уриа гарган хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан тэмдэглэхээр төлөвлөжээ.

Зохион байгуулагч байгууллагаар Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хороо, Биеийн тамир, спорт чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг болон бусад төрийн бус байгууллага оролцох юм байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …