Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 350 гаруй өсвөр насны охид чууллаа.
Тус чуулга уулзалтад МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл оролцож, чуулганд оролцсон охидод “Хамтдаа Хамгаалъя” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, охидтой чөлөөт ярилцлага өрнүүлсэн.
Мөн тэрээр “Хүний эрхийн зөрчлүүдээс охид, эмэгтэйчүүдийн эрх хамгийн ихээр зөрчигдөж байна. Иймд охид ч гэсэн зорилготой, оюун бодолтой , хүсэл мѳрѳѳдѳлтэй, бие махбодь болоод сэтгэл зүйн хувьд хүч чадалтай, бие даасан хүн гэдгийг нь бүгд хүндэтгэж байх”-ыг уриалсан юм.
“МЭХ-ны Налайх дүүрэг дэх салбарын гишүүд 2016 оноос эхлэн энэ өдөр Охидын эрхийг хамгаалах чиглэлийн олон арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд энэ жил өсвөр насны охид, багш, нийгмийн ажилчид гээд нийт 400 гаруй хүнийг хамруулсан Охидын чуулганаа амжилттай зохион байгууллаа. Охидын хувьд сэтгэл маш өндөр байна. Тэдний хувьд эцэг эхийн хайр халамж, багш шавийн харилцаанаас илүү өөрсдөд нь тулгамдсан асуудал, бэрхшээлд нээлттэй ярилцах халамж анхаарал хэрэгцээтэй байгаа нь чуулганы үеэр ажиглагдаж байсан. Тиймээс ганц дүүрэг гэлтгүй аймаг, сумдууд хүртэл охидынхоо эрхийн төлөө чуулж, тэднийг сонсоорой гэж уриалмаар байна.” хэмээн МЭХ-ны Налайх дүүрэг дэх салбарын тэргүүн Ж.Цэнгэл онцоллоо.
Чуулганы үеэр Охид хүслээ шивнэж шаар хөөргөв.