Төв аймгаас Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2019 оны хоёрдугаар ээлжээр татагдан, Монгол Улсын Үндсэн хуулийн журамт үүргээ биелүүлж, цэргийн жинхэнэ албыг нэр төртэй хаасан түрүүч, байлдагч нарыг орон нутгийн удирдлагууд болон Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабынхан хүлээн авч, баяр хүргэлээ.
Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Төмөрчөдөр “Эрхэм түрүүч, байлдагч та бүхнээр бид бахархаж байна. Эх орныхоо өмнө хүлээсэн журамт үүргээ биелүүлсэн та бүхнээр гэр бүл, найз нөхөд, хамт олон төдийгүй сум орон нутгаараа бахархаж байгааг хэлье. Цэргийн гэрээт албанд орох хүсэлтэй эрхэм түрүүч, байлдагч нарт манай Цэргийн штабын үүд хаалга үргэлж нээлттэй. Та бүхэн цэргийн жинхэнэ албаа нэр төртэй хаахаас гадна улс орны бүтээн байгуулалтад оролцсонд мөн баяр хүргэе.
Бүтээн байгуулалтад оролцож, үүсгэсэн мөнгөн хуримтлалаа зөв зарцуулаарай гэж дүү нартаа захья. Баярлалаа, залуус аа” гээд цаашдын ажил, амьдралд нь өндөр амжилт хүссэн юм. Энэ жилээс ЗХЖШ-ын даргын тушаал, шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчний хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаасан залуусыг цэргийн дүрэмт хувцастай нь халж эхэлж байгаа юм.