Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 251 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өчигдөр 18:59 цагт газардлаа.

Тус онгоцоор 251 иргэн эх орондоо ирж байна. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-48, өндөр настан-1, жирэмсэн-асран хамгаалагчтай-4, эрүүл мэндийн шалтгаантай-5, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-193 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Тайж, Боржигон, Алтай, Мөнххустай, Намуун зочид буудалд тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …