Талын монгол буузнаас мөнгөлөг цаас гарч иржээ

Грийн Фактори ХХК-ын Талын монгол буузнаас мөнгөлөг цаас гарч иржээ. Тодруулбал, Энэ сарын 17 нд Далайхүү худалдааны захаас иргэн О нь талын монгол байгалийн кальцитай бууз худалдаж авсан. Уг бүтээгдэхүүнээс зөрчил илэрсэн тухай сошиалд гомдолоо илэрхийлжээ.

Иргэн О-той холбогдож тодруулга авлаа.

Миний бие 15,000 төгрөгөөр бууз худалдаж авсан. Миний худалдаж авсан буузнаас мөнгөлөг цаас гарч ирсэн. Энэ тухай Грийн Фактори ХХК руу холбогдож гомдолоо илэрхийлсэн. Камер шалгаж байна, удахгүй холбогдъё гэж хэлээд одоо ч хүртэл холбогдож гомдолыг минь барагдуулаагүй байна. Би мэргэжлийн хяналтад өргөдөл өгсөн гэлээ.

Санал болгох мэдээ

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаанаар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажил, хүлээж буй үр дүнгийн талаарх мэдээлэл сонслоо

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны өнөөдрийн /2026.04.14/ хуралдаан ирвэл зохих найман …