Тамирчин хүнд амжилтад тэмүүлдэг, эцэж цуцахаа үл мэдэн зүтгэдэг суурь хүмүүжил, зан чанар (Х.Баттулга, Д.Сумъяабазар, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Ц.Цэрэнпунцагт) бий. Тэдний тод төлөөлөл бол Д. Сумъяабазар гэхэд л бизнест, улс төрд маш амжилттай яваа нэгэн. Оролдлого сайт оройд нь гарна гэдэг шиг. Түүнийг УИХ-ын гишүүнээсээ татгалзан Хотын даргаар ирнэ гэсэн мэдээ гарч ирлээ.Нийслэлийн намын хорооны дарга, Сонгинохайрхан дүүргийг удаа дараа ялалтад хүргэсэн командлагчийн хувьд Д.Сумъяабазараас гарч болох шийдэл. Ийм шийдлийг ажил хийе гэсэн төлөвлөгөөтэй хүн гаргана. Монголчуудын хэлдэгээр “Шаварт унасан “Шар”-ын эзэн” бол Д.Сумъяабазарт нийслэлчүүд итгэж дэмжих хэрэгтэй. Түүний хувьд маш эрсдэлтэй алхам хийж байгаа юм. Нэгдүгээрт УИХ-ын гишүүний дархан эрхгүй болно. Хоёрдугаарт НИТХ-ын гишүүд гэж амбицаар дүүрэн залуус бий. Тэдэнтэй зохицон ажиллана гэдэг бөх барилдахаас хэцүү юм. Улаанбаатар хотын унаган хүүхэд Д.Сумъяабазарыг хэзээ ч огцруулах, бүр гудамжинд гаргах магадлалтай дүүжин замаар алхаж байна. Түүнд буцах замгүй, хоёрдох сэтгэл үгүй болов. Амласан амлалт, толгойлсон багаа түүнээс сайн удирдах, мэдэх хүн үгүй учраас Д.Сумъяабазар гэдэг хувилбарыг дэмжиж байна. Зориг эс хүрвээс ухаан үл хүрнэ…
Б.Жаргалсайхан