Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарлаа

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан чуулганаар Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас гаргах талаар хэлэлцлээ.

Уг чуулганд 130 гаруй улс орон болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож, ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер удирдаж явуулав.

Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах асуудлыг хуралд оролцсон төлөөлөгчид санал нэгтэйгээр дэмжлээ. Мөн Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ччиглэлээр томоохон ахиц дэвшил гаргасанд явдалд баяр хүргэж, КОВИД-19 цар тахлын хүнд хэцүү үед газар дээрх хяналт шалгалтыг амжилттай зохион байгуулсан нь олон улсын сайн туршлага болсныг онцлон тэмдэглэв.

ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер чуулганы дараа цахим хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улс үйл ажиллагааны төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлснээр ФАТФ-ын хяналтаас буюу саарал жагсаалтаас гарсныг албан ёсоор мэдэгдэв.

Санал болгох мэдээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.15-06.19

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 15-НААС 19-НИЙ …