МЗХ, Монголын автозамчин залуучуудын холбоо, НЕТГ-ын дэргэдэх “New image” клуб “Унадаг Дугуйтай Улаанбаатар”, төслийг дэмжигч мянга мянган иргэдээ төлөөлөн 2012 онд МЗХ-ны санаачилгаар байгуулагдсан “УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон тус бүлгийн гишүүдэд танилцуулж өргөн барьсан.
Тэгвэл эл төслийг УИХ-ын гишүүд уриалгахан дэмжиж эхэлсэн байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, С.Дэмбэрэл, Д.Дэмбэрэл, А.Бакей, Д.Ганбат, С.Ганбаатар, Ц.Дашдорж Лу.Гантөмөр, А.Тлейхан нар дэмжин өчигдөр гарын үсгээ зуржээ.
Сонирхуулахад, төслийн багийнхан бүх гишүүдэд төслөө биечлэн танилцуулж байгаа нь гэнэ.