Цуг амьдрахад хэцүү эмэгтэйчүүд Хэрвээ дээрх шиг түүх дахин давтагдсан, эрчүүд нь янз бүрийн өөр араншинтай байсан бол эмэгтэй та өөрийгөө нэг анхаараад үзэх хэрэгтэй. Эрчүүдийн хувьд тэвчиж чаддаггүй хэд хэдэн төрлийн эмэгтэйчүүд бий.
Онц сурлагатан
Бүх л амьдрал нь яг л төлөвлөсөн цаг минутаар явж, юм болгон байх ёстой байрандаа байж байдаг бол энэ нь нэгэн түрүүч эмэгтэйн удирдлага дор армид алба хааж байгаа мэт санагдана. Ямар эр хүн дахин ийм байдалд орохыг хүсэх вэ? Хагас жилийн дараа л тэр ”халагдах“ талаар бодох ба бүх зүйл сайхан болж эхэлж байна гэх мэтийн магтаалын үг байдлыг өөрчлөх нь юу л бол.
Өөртөө хэт итгэлтэй
Өөрийн үзэл бодол, үйл хөдлөлдөө итгэлтэй байна гэдэг мэдээж сайн зүйл. Магадгүй чухам энэ чанар нь эрчүүдийг татдаг байж болох юм. Гэхдээ хамгийн энгийн зүйлээс эхлээд бүх л зүйл дээрээ та өөрийнхөө илүүг мэдрүүлэх гэж зүтгэж эхэлбэл энэ нь болохгүй зүйл юм. Нэг дор адилхан зорилготой хоёр эр зэрэгцэн байж чадахгүй. Хэн нэг нь явж л таарна.
Үргэлжийн сэтгэл дундуур tommaso79 / Shutterstock.com Шалтгаантай, шалтгаангүй гомдоллох хүнээс эрчүүд амархан залхаана. Тэр тусмаа цаг агаар, хүүхэд, хөрш, ажил… гээд бүх л зүйлд байнгын сэтгэл дундуур царай бүр ч залхмаар. Эр хүн энэ их сэтгэл дундуур зүйлсийн жагсаалтад орохоосоо өмнө зугтахыг бодох билээ.
Догшин, уйлах, гомдох дуртай
Аяга таваг хагалж шидэн нус нулимс болон хашхирч, гомдон байх нь ховор боловч байж болох л юм. Харин энэ нь тогтмол шинжтэй болоод ирэх үед эрчүүдэд аяга тавагны юм уу нусны алчуурын мөнгө “дутагдаж” магадгүй юм. Тэд мөнгөө арай өөр зүйлд, өөр газар зарцуулах болно.
Хөдөлмөрч
Ажлаа нэн тэргүүнд тавьж, эр хүнийг, гэрээ хоёрт тавих нь эмэгтэй хүний хамгийн том алдааны нэг. Хэрвээ таны ажлын өдөр гал тогоонд, чихэндээ утас хавчуулан ажил ярьж хоол унд хийхээс эхэлдэг бол энэ нь эрчүүдийг түлхэх нэг том нөхцөл юм. Эр хүнд хайрлах анхаарах эмэгтэй хэрэгтэй болохоос толгой тархи нь ажлаас өөр юм мэдэхээ больсон дарга хэрэггүй.
Ээж шиг
Хайр халамж хэтрэх гэдэг нь энэ тохиолдол. Та хажуудаа хүчтэй эр хүнтэй байхыг хүсдэг мөртлөө яагаад түүнийгээ өөрийн гэсэн үзэл бодолгүй, сулбагар, байнга хайрлаж анхаарч байх ёстой хүн болгодог байна? Хүүхэд байхаа больж өрх гэрийн тэргүүн болон шийдвэрлэх үг хэлдэг байхыг тэр хүсэж байгаа нь лав. Түүнээс “микрофоныг” бүү булааж ав. Та энэ жагсаалтад хамаарах хүмүүсийн нэг биш гэж найдаж байгаа бөгөөд та хайртай эр хүнтэйгээ харилцан эв найртай байдаг гэж бодож байна. Эсвэл та энэ жагсаалтаас өөрийгөө олж харав уу?