МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц өчигдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Түүний хүсэлтийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэн, түүний хүсэлтийг хүлээн авч албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Тэрбээр өчигдөр өөрийн цахим хуудаснаа “Миний бие хамт олныхоо тогтвортой хамтын ажиллагаа, үүсээд байгаа нөхцөл байдалд үүдэн өөрийн хүсэлтээр ажлаа өгөх шийдвэр гаргаж байна. Та бүхэнтэй хамтарч дөрвөн жил олон сайхан ажлуудыг хийж, байгууллагын хөгжилд хувь нэмрээ орууллаа. Та бүхэн минь амар амгалан байж, ажлаа тайван хийхийг хүсье…” хэмээн мэдэгдсэн байв.