Ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойш 221 иргэн хамрагджээ

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт орж, 2020 оны 10 дугаар сарын 1 –ний өдрөөс өмнө авсан зээлийн жилийн хүүг 8 хувь, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авах зээлийн жилийн хүүг 6 хувь байхаар тогтоосон.

Уг шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш 10 дугаар сарын 22–ны өдрийн байдлаар  нийт 15.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 221 иргэнд олгоод байна.

Тус санхүүжилтийн 9.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий 157 хүсэлтийг Монголбанкнаас, 5.9 тэрбум төгрөгийн 64 хүсэлтийг арилжааны банкуудаас тус тус биелүүлэв гэж Монгол банкнаас мэдээлэв.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …