Калифорнийн их сургуулийн судлаачид ухаалаг утаснаас авахуулаад цахилгаан автомашиныг ч 5-хан секундэд цэнэглэх чадвартай шинэ төрлийн батерейн технологи бүтээсэн байна. Микро хэмжээст графенд суурилсан супер багтаамж хэмээн нэрлэгдэх шинэ батерей уламжлалт батерейтэй харьцуулахад хэдэн зуугаас мянга дахин хурдан цэнэглэгдэх чадвартай. Графен нь нүүрстөрөгчийн нано хоолойтой адил цахилгаан болон бусад шинж чанараар гайхалтай материал бөгөөд нүүрстөрөгчийн хоёр хэмжээст ялтас хэлбэрийн бүтэцтэй юм.
Нэг атомын хэмжээс бүхий графений давхаргаас бүрдэх шинэ батерейг хялбар аргаар үйлдвэрлэж, ямар ч төрлийн төхөөрөмжид ашиглан, тэдгээрийн овор хэмжээг хангалттай багасгах боломжтой юм. “Судлаачид энерги хадгалах төхөөрөмжийг электрон сүлжээнд нэгтгэхийг оролдсоор ирсэн боловч энэ нь төхөөрөмжийн овор хэмжээг жижигрүүлэх зорилгод саад болдог” хэмээн Калифорнийн их сургуулийн профессор Ричард Кэйнер хэлжээ.
“Хэрэв хүсвэл ийм батерейг гэртээ ч үйлдвэрлэх боломжтой” хэмээн Кейнер нэмж хэлжээ. Шинэ батерейг нугалж мушгих боломжтой учир уян хатан дэлгэц, телевизор, электрон цаас, хувцасанд байрлуулах электрон төхөөрөмжүүдэд ч ашиглахад тохиромжтой. Мөн нарны зайн элементийн ард байрлуулах боломжтой. Судлаачид графений микро багтаамжыг их хэмжээгээр үйлдвэрлэхээр компаниудтай ярилцаж байгаа юм байна.
Эх сурвалж: Mail Online