Эрүүл мэндийн салбарын нөөцийн агуулахыг ЗӨСҮТ-ийн хашаанд барихаар шийдвэрлэлээ

2020 онд дэлхий дахинаа тархаад буй Коронавируст халдварын үед ЗӨСҮТ-ийн 104 ажилтны 92 эмч, мэргэжилтэн шуурхай хариу арга хэмжээний 8 багт хуваагдаж дотоодод халдвар тархахаас урьдчилан сэргийлэн ажиллаж байна.
“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн санхүүжилтээр нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн эрүүл мэндийн салбарын нөөцийн агуулахын барилгыг ЗӨСҮТ-ийн хашаанд барихаар шийдвэрлэж барилгын зургийн даалгавар хийгдэж байна.

Тухайн асуудлын хүрээнд ажлын хэсгийн ахлагч Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, АХБ-ны хэрэгжүүлэгч нэгжийн зохицуулагч А.Мөнхтайван, зөвлөх инженер Ч.Маралмаа нар газар дээр нь ирж нөхцөл байдалтай танилцан шинээр баригдах агуулахын барилгын газар сонголтын асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ.

Санал болгох мэдээ

“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF), Хүүхэд, гэр бүлийн …