Д.Тогтохсүрэн: Төсвийн хуулийг зөрчсөн бүгд л ижил, тэгш хариуцлага хүлээх ёстой

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдлаа. Хуралдааны дараа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийх үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Төрийн өмчийн компанийн захирлууд хүүхдийнхээ төлбөрийг төлүүлсэн, улсын мөнгийг хувьдаа зарцуулсан хүмүүст хариуцлага тооцохгүй юм уу?

-Хариуцлага ижил тэгш байх ёстой. Төсвийн хуулийг зөрчсөн бүгд л ижил, тэгш хариуцлага хүлээх ёстой. Төлсөн байлаа ч гэсэн хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал нийгмийн сүлжээгээр гарсан байна лээ. Манай бүлэг хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа. Засгийн газар хариуцлага тооцно гэж бодож байна.

УИХ-ын гишүүд ТББ-аар дамжуулан маш их хэмжээний мөнгө авч байна. Энэ асуудалд тайлбар өгөөч?

-Их хурлын гишүүн цалингаас гадна 250 сая төгрөгийг зарцуулах эрхтэй. УИХ-ын гишүүдийн төсөв гэдэгт УИХ-ын гишүүний цалин, урсгал зардал, туслахуудын зардал, тойрогт ажиллах зардал, хуулийн төслийн зардлуудаас бүрддэг. Энэ нь биднээс өмнө бий болгосон санхүүгийн журамтай юм билээ. Заавал ТББ-аар дамжуулна гэсэн журамтай. Шатахууны мөнгө авах байлаа ч гэсэн ТББ-аар дамжуулж авна. Тойрогтоо ажиллах зардлыг ч гэсэн ТББ-аар дамжуулж авдаг сонин журамтай юм билээ. Түүний дагуу л гишүүд зардлаа авч байгаа. Хязгаартай байдаг, 4.9 сая төгрөгөөс доош авах ёстой гэдэг.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …